Загасчилж байгаад голын ус руу унаж нас баржээ

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн “Даян нуур” гэдэг газарт  “Хар чулуутын” голд 5 хүн загасчилж байгаад 1 хүн нь голын ус руу унаж живсэн тухай дуудлагыг 08.22-ны өдрийн 15:40 цагт ОБГ-т иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Т /21 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:25 цагт 8 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments