Н.Учрал: Шинэ программ хөгжүүлэлтийг төр биш хувийн хэвшил хариуцахаар боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “ICT экспогийн үеэр гурван чиглэлээр санал дүгнэлт гаргасан.Тухайлбал, программ хангамжийн салбарт төр өөрөө битгий өрсөлдөөч, хувийн хэвшлээрээ ажлууд гүйцэтгүүлэх чиглэл бариач гэх саналыг дамжуулж хэлсэн. Тэмдэглэлээр Ерөнхий сайдаас төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр тогтоол санаачилж батлуулах үүрэг өгсөн.Үүний дагуу өнөөдөр Мэдээлэл технологийн ажил үйлчилгээг хувийн хэвшил, ТББ-уудаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг холбогдох яамдаас санал авч, Засгийн газраас баталлаа.Энэхүү тогтоолын төсөл гарснаар төсвийн байгууллага өөрсдийн цалин өгч ажиллуулж байгаа хүмүүсээрээ шинэ программ хангамжийг хөгжүүлэхгүй байх шийдвэр гарч байна гэсэн үг. Төсвийн байгууллагууд худалдан авалтаа зарлаад шаардлагатай лицензүүдээ төсөвтөө суулгаж, хувийн хэвшлүүдээр гүйцэтгүүлэх боломжтой.Тогтоол дээр нэр бүхий 32 үйлчилгээний чиглэлд хамаарах программ хангамжийг огт хөгжүүлэхгүй байх шийдвэр гарсан” гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments