Хөл хорионы үеэр бүх бүлгийг нь үзэж дуусгах 7 цуврал

The Queen’s Gambit

Хэдий цор ганц бүлэг нь цацагдсан хэдий ч үзэхгүй өнгөрөх аргагүй цувралуудын нэг. Өнгөрсөн жилүүдэд ямар ч киноны хүрээгүй амжилтыг гарсан даруйдаа авч, дэлхий даяар хамгийн их үзэлттэй Netflix-ийн бүтээл бөгөөд бяцхан охин Бэт Хармони шатрын дэлхийн аварга болж буй гайхалтай сэтгэл хөдлөм түүхээс бүү хоцроорой.

The Haunting of Hill House

Аймшигт хараал, сүнс чөтгөрийн үйлдсэн үйл явдлаас хойш 16 жил өнгөрч, толгодын тэртээх байшинд шинэхэн гэр бүл нүүж орно. Тэсэн үлдэж, давж гарах хүч тэр гэр бүлд байх эсэхийг харцгаая.

Prison Break

Нийт 5 бүлэг, 99 ангитай уг цуврал анх ахыгаа шоронгоос оргуулахаар нэгэн залуу шоронд нууцаар нэвтэрснээр эхэлдэг. Үйл явдал, шоронгийн дотоод асуудал анги ахих тусам томорч, хүрээ нь тэлэгдсээр байх уг цувралыг нэг доор суугаад үзсэн ч уйдахгүй юм.

Peaky Blinders

Мафын бүлэглэл, гол дүрийн царайлаг толгойлогч Шелбигийн улирдлага доор хэрхэн ажиллаж, ажил хэргээ хэрхэн гүйцэтгэх тухай гарах 4 бүлэг бүхий тус цуврал 2013 онд сүүлийн ангиа цацсан байна.

Sex Education

Билгийн боловсролыг хаанаас хүртэх эсэхээ мэдэхгүй, Английн нэгэн ахлах сургуулийн сурагчид эд билгийн хөгжлийн насандаа ямар асуудлуудтай тулгарч, хэрхэн даван гарч буй сонирхолтой, хөгжилтэй цуврал нь 2 бүлэг гаргасан бөгөөд одоогоор ойрын саруудад 3 дугаар бүлгээ цацах хүлээлт үүсгээд байна.

The Witcher

Видео тоглоомоос сэдэвлэн зохиосон шулмын ангуучийн ганцаардмал, эрсдэлтэй амьдралын тухай өгүүлэх уг кино нь Netflix платформоор цацагдсан даруйдаа хамгийн их үзэгч татаж чадсан кино юм.

Living With Yourself

Шоргоолжин Хүн киноны гол дүр Паул Руд өөрийгөө колоньчлон, хоёулаа болсныхоо дараа өөрөө өөртэйгөө эхнэрээ булаацалдан, амьдрал нь орвонгоороо эргэж буй тухай гүн гүнзгий утгатай, инээдмийн цуврал ганц бүлэгтэй мөн үргэлжилж хийгдэхгүй гэж зарлагдсан юм. Гэвч үзэхэд харамсахгүй 8 ангийг та ббүхэндээ толилуулж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments