“Facebook” компани “Clubhouse”-тай төстэй аппликейшн бүтээжээ
“Facebook” компанийн мэргэжилтнүүд олон нийтийн сүлжээнд үзэгчидтэй харилцах зориулалттай “Hotline” гэх аппликейшн бүтээжээ.
Тодруулбал, хэрэглэгчид “Hotline”-д үнэгүй холбогдож болох аж. Одоогоор үзэгч хэрэглэгчдийн тоог хязгаарлахгүй юм байна. Тус аппликейүн нь ерөнхийдөө “Clubhouse”-тай төстэй ажиллах боловч үйл явдлыг бичиж авах, текст болон аудио хэлбэрээр нэгэнтэйгээ харилцах боломжтой гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: androidheadlines.com