ЦЕГ: ХУД-ийн нутаг дэвсгэрт хүүхэд зодоод байна гэх дуудлага бүртгэгдсэн, хүүхдүүдийг хамгаалалтад аваад байна
Цахим орчинд хүүхэд зодож буй бичлэг цацагдаад байгаа билээ. Тэгвэл цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2023 оны наймдугаар сарын 23-ны өдөр “Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр…дугаар тоотод хүүхэд зодоод байна” гэх дуудлага иржээ.
Уг мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас иргэн Ч, С нарын үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд улмаар насанд хүрээгүй хүүхдүүдийг Түр хамгаалах байранд хамгаалалтад авах ажлыг зохион байгуулж байна хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Энэ лалрын хуулиа чангаруулахгүй мөд иргэд өөрсдөө шийтгэдэг болох вий дээ
иймэрхүү нийгэмшээгүй заваан авгай нарыг тэр байдаг газар нь хий. Болохгүйбол би тэр хүүхдийн түр асран хамгаалагч болье.