|

Нийслэлийн бонд гаргах хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид хүргүүллээ

Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилго бүхий нийслэлийн бонд гаргах хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид хүргүүллээ. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот нь 500 тэрбум хүртэлх төгрөгийн бондыг нийтэд санал болгохоор төлөвлөөд буй.

Бонд гаргах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг стратегийн томоохон ач холбогдолтой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэн, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зарцуулах юм.

Улаанбаатар бондын андеррайтераар салбартаа тэргүүлэгч “БиДиСЕК ҮЦК” ХК ажиллаж байна. Тус компани нь 32 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Монголын хамгийн өндөр дүнтэй компанийн бонд, хамгийн том М&А хэлцэл, анхны давхар бүртгэл, хамгийн том банкны IPO зэрэг томоохон төслүүдэд хөрөнгө оруулалтын зөвлөх, тэргүүлэх андеррайтераар ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн байгууллага юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *