Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх чиглэлээр Солонгостой хамтран ажиллана
Улаанбаатар хот БНСУ-ын “Dasan call center 120” төвтэй хамтран ажиллахаар болжээ. Тус төв нь БНСУ-ын Сөүл хотын төрийн үйлчилгээ, өргөдөл гомдол шийдвэрлэлт, лавлагаа мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг байна.
Улаанбаатар хотын хувьд төрийн үйлчилгээ, өргөдөл гомдол шийдвэрлэлт, лавлагаа мэдээллийг 1800-1200 утсаар хүлээн авдаг.
Цаашид Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв/НҮНТ/ийн үйл ажиллагааг оператор тогтолцоонд шилжүүлж, хөгжлийн шинэ шатанд гаргах хэрэгцээ шаардлагатай тулгарч буй. Энэ хүрээнд цаашид “Dasan call center 120” төвтэй туршлага болон технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх боломжийг судалж, мөн НҮНТ-д ажиллаж буй албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг хүрээнд хамтран ажиллах саналыг НЗДТГ-аас тавьжээ.