МҮДЭБ: Допинг илэрсэн бөхийн мэдээллийг сэтгүүлчдэд задруулаагүй
Монголын Үндэсний бөхийн холбоо наймдугаар сарын 17-нд мэдэгдэл гаргаж, допингийн шинжилгээний хариу авсан, задарсан эсэхэд тайлбар өгсөн. Тодруулбал, МҮБХ-нд допингийн шинжилгээний хариу ирээгүй бөгөөд нэр бүхий бөхчүүдээс допинг илэрсэн гэх мэдээллийг тус холбоо мэдэхгүй гэсэн юм. Улмаар 10 хоногийн өмнө /2023 .08.18/ тус холбоо Допингийн эсрэг үндэсний байгууллагад шаардлага хүргүүлсэн билээ.
Шаардлагын хариуд МҮДЭБ допинг илэрсэн гэх бөхийн талаар мэдээллийг сэтгүүлчдэд задруулаагүй бөгөөд МҮБХ-той нээлттэй уулзалт хийх боломжгүй гэсэн байна.Тиймээс дээрх тайлбар болон олон жил яригдсан бусад асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шалгуулахаа үндэсний бөхийн холбоо мэдэгдэв.