Н.Амаржин: Ардчилсан нам нийгэмдээ шинэчлэл авчрах ёстой
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болж байна.
Энэ үеэр АН-ын даргын зөвлөх Н.Амаржин “АН нийгэмдээ шинэчлэл авчрах ёстой. Халамжийн бодлогоос зайлсхийж, бизнесүүд, залуу хүмүүсээ дэмжсэн чиг хандлагатай хүнийг удирдлагаар сонгоосой гэж хүсэж байна. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг бид харж байна. Бүх түвшинд дуугарах цаг болсон. Сөрөг хүчин болж гудамжинд орилоод хангалтгүй гэж бодож байна. Төгрөгийн ханшаас эхлээд олон шинэлэг бодлогыг дэвшүүлэх хэрэгтэй. Энэ утгаараа сөрөг хүчний ажлыг янз бүрээр хийж байгаа. Хийсээр ч байх болно. Сонгуулиар л иргэд дүнгээ тавих байх” гэв.
Зассссс та нар одоо юувдээ, улсаа самарч явсанаас өөр ямар гавьяа бгаа юм, зүгээр зам зайл.