Ч.Батзориг: Б.Цэцэгийн ахалж байсан Туул, Сэлбэ голын төсөл түр зогссон
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад авч буй арга хэмжээ, бодлогын талаар өнөөдөр Төрийн ордонд танилцуулав.
Энэ үеэр Сэлбэ сэргэлт болон Туул, Сэлбэ голыг сайжруулах төслийн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Б.Цэцэгийн ахлагчаар ажиллаж байсан Туул, Сэлбэ голыг сайжруулах төсөл нь БНХАУ-ын Экзим банкны нэг тэрбум ам.долларын зээлээр санхүүжүүлэх байсан. Гэтэл төсөл эцсийн байдлаар тохиролцож чадаагүй учир түр зогссон. Сэлбэ сэргэлт төслийг Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Тус төслийн хүрээнд 18.1 км урттай зам барина. Төслийн эхний хөрөнгийг Улаанбаатар хотын бондоос санхүүжүүлэхээр төлөвлөж байна” гэв.