Самар түүхээр яваад сураггүй болсон эрэгтэйн цогцсыг олжээ
Самар түүхээр яваад сураггүй болсон эрэгтэйн цогцсыг олжээ.
Тодруулбал, Богдхан-Уулын Манзуширын-Аманд иргэн Ц 08.27-ны өдрийн 12:00 цагт самар түүх гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.28-ны өдрийн 13:10 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Ц/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:45 цагт “Манзуширын хийд”-ээс зүүн урд зүгт 4 км-ээс цогцсыг олж Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна