Энэтхэгчүүд “Aditya-L1” сансрын хөлгөө есдүгээр сарын 02-нд нар руу илгээнэ

Сарны өмнө нь огт судлагдаагүй хэсэг дээр сансрын хөлгөө буулгасан анхны орон болсон Энэтхэг үүнээс ердөө нэг долоо хоногийн дараа нарыг судлах сансрын  хөлгөө хөөргөнө гэдгээ зарлав. Тодруулбал, энэтхэгчүүд есдүгээр сарын 02-нд наран дээр “Aditya-L1” сансрын хөлгөө буулгахаар судалж буйгаа мэдэгдлээ. “Aditya-L1” нь хинди хэлээр нар гэсэн утгатай аж.

Энэтхэгийн сансар судлалын агентлагийн мэдээлснээр “Aditya-L1” сансрын хөлөг 1.5 сая км замыг туулах агаад нарны эрчим хүчийг хэрхэн ашиглах боломжтой, нар сансрын цаг агаарт хэрхэн нөлөөлдөг, нарны шуурганы талаар дөрвөн сарын турш судлах аж.

Эх сурвалж:Aljazeera

Б.ДОЛЖИНЖАВ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *