Аюулгүй орчин, хүний эрхийн үнэлгээний судалгааг есдүгээр сарын 1-нд эхлүүлнэ

Монгол Улсын иргэн та Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд аюулгүй, амар тайван орчинд амьдарч чадаж байна уу. Монгол хүний амьдралын чанарт гарч байгаа өөрчлөлт нь нийгмийн орчин, амьдрах нөхцөл, гэмт хэрэгт өртөх эрсдэлээс хэр хамаарч байна вэ. Эдгээр нөхцөл байдлыг “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-ны хүрээнд судлахаар болжээ.

 Энэ судалгаа нь хүний эрх, түүний дотроос хохирогчийн эрхийн асуудлыг хөндөж судалдаг учраас олон улсад өндөр ач холбогдолтойд тооцогддог. Олон улсын туршлагаас харахад, судалгааны гол зорилго нь хохирогчийн эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулах, нуугдмал гэмт хэргийг илрүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль хяналтын байгууллагад хандах хандлага, итгэл болон харилцаанд баримтлах үйл ажиллагааны бодлогыг тодорхойлоход оршдог.

Өөрөөр хэлбэл тухайн улсад хүний эрх хэр түвшинд хамгаалагдаж байгааг илтгэх юм. Судалгааг 2023 оны есдүгээр сарын 01-ээс арваннэгдүгээр сарын 10 хүртэл улс, орон даяар зохион байгуулах бөгөөд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийт 8000 өрхийн 14 ба түүнээс дээш насны иргэдийг хамруулах аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *