“Бөмбөгөөр цохилоо, уучлалт гуйсангүй” хэмээн 17 настай хүүг хутгалж хөнөөжээ
Барилгын политехник коллежийн оюутан бусдад хутгалуулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, 18 настай П.Б нь 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын политехник коллежийн спорт зааланд тоглож байхдаа хэрэг үйлдсэн байна. Тэрбээр “нэг багт тоглож буй хүүхдийн нүүрэн тус газар нь бөмбөгөөр цохилоо, уучлалт гуйсангүй” гэх шалтгаанаас үүдэн 17 настай Х.М-тэй маргалдаж улмаар хэвлийн тус газар нь зэвсэг буюу хутгаар нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон байна.
Тухайн хэрэг үйлдсэн этгээд тусгай дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байна.
Тухайн хэрэгт анхан шатны шүүхээс П.Б-г нээлттэй хорих ангид 12 жил хорих ял оноосон байна. Харин хохирогчийн ар гэрийнхэн ял нь хэт хөнгөдсөн гэж үзэн давж заалдсан.
Улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч П.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг шийдвэрлэжээ.
30 хүржэгүй шоронжсон алуурчин улсаар тэжээлгэж бгаад гарч ирэх нь дээ