Монголын говиос олдсон 12 үлэг гүрвэлийн тухай жүжгийг ирэх сард тоглоно

Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид “Асаж буй толгод” хүүхдийн жүжгийг Улаанбаатар хотод ирж тоглохоор төлөвлөжээ. Тоглолт ирэх есдүгээр сарын 13-ны өдөр 11:00, 15:00 цагт “The Corporate Event Hall” танхимд болно.

“Асаж буй толгод” нь  Монголын говиос олдсон 12 үлэг гүрвэлийн тухай өгүүлэх танин мэдэхүйн жүжиг аж. Жүжгийг хүүхэд багачуудад зориулан багт хэлбэрээр бүтээжээ.Энэхүү бүтээл нь Монголын анхны 3D багт жүжиг гэдгээрээ онцлог бөгөөд кварц гэрэл, гурван талт дэлгэц ашиглан жүжгийн бүх дүрийг багт хэлбэрээр шийдсэн байна. Жүжгийн дүр бүхий багийг бодит үлэг гүрвэлээс тав дахин жижгэрүүлсэн хэлбэрээр бүтээсэн төдийгүй хамгийн том нь дөрвөн метр өндөр, зургаан метрийн урттай аж.

Монгол оронд амьдарч байсан үлэг гүрвэлийн амьдралын тухай өгүүлэх уг жүжгээр дамжуулан хүүхэд багачуудад гэр бүлийн үнэ цэнэ, найз нөхдийн итгэлцэл, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахын ач холбогдлыг танин мэдүүлэхийг зорьжээ.  Тасалбарыг ticket.mn сайтаар захиалан авах боломжтой аж.

Дашрамд сонирхуулахад, дэлхий дээр нийт 400 орчим төрлийн үлэг гүрвэл олдсоны 20 орчим хувь нь Монголын говиос олджээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *