Хоёр эрэгтэй хүн автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ
Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн “Өнч” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 115 км, сумын төвөөс урд зүгт 15 км/-т 2 суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.29-ний өдрийн 04:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Тоёота-Эстима” загварын автомашинд жолооч Г /46 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гарган сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн. Эзэмшигч тодорхойгүй “Х-Трейл” загварын суудлын автомашин дотор нэр, нас тодорхойгүй 2 эрэгтэй хүн автомашины эд ангид хавцуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.