Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын галт тэрэг аялж эхэлнэ

Ковид-19 цар тахлын улмаас зогсоод байсан Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн олон улсын галт тэргийг маргааш буюу наймдугаар сарын 31-нээс аялуулж эхлүүлэхээр боллоо.
Галт тэрэг маргааш орой 20:35 минутаас Улаанбаатараас хөдөлж, 10:25 цагт Эрээн өртөөнд очно. Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг долоо хоног бүрийн пүрэв, ням гарагт тогтмол аялах болно.
Түүнчлэн Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэргийг аялуулах бэлтгэл ажлаа хангаж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments