“ТЭРГЭНЦЭРТЭЙ МАРАФОН” баг Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирлээ

Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны Тэргүүн Д.Батхуяг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгоё” уриан дор дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй “Тэргэнцэртэй марафон” аялал хийж байна.
Аялалын багынхан энэ сарын 10-ны өдөр Дорнод аймгаас гарсан бөгөөд 20 хоногийн хугацаанд 670 км замыг тэргэнцэртэй туулан Улаанбаатар хотод өнөөдөр ийнхүү ирлээ.
Түүний багийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн, мэргэжилтнүүд болон Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны удирдлагууд, Нутгийн зөвлөлийн төлөөлөл угтан авч, санаа зорилгыг нь сонслоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *