Г.Отгонтамир: Хүүхдийг ганцааранг нь сургууль руу явуулах нь зам тээврийн осолд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА) болон бусад холбогдох албаныхан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Энэ үеэр ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “2022 оны есдүгээр сард зам тээврийн ослын улмаас орон нутагт зургаан хүүхэд амь насаа алдсан харамсалтай осол гарсан. Тэдгээр хүүхэд тээврийн хэрэгсэл дотор зорчигч хэлбэрээр явах үедээ осолдсон. Хамгийн гол нь эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлага чухал. Эцэг эх, асран хамгаалагчид хичээлийн  жилийн эхний долоо хоногт хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгдөг ч цаашдаа хүүхдийг хүүхдээр нь авахуулдаг, ганцааранг нь хичээл, сургууль руу нь явуулдаг. Сургуулийн гадаа машинтай авчраад шууд ганцааранг нь гүйлгэдэг зэрэг асуудал түгээмэл байна. Үүнээс үүдэн хүүхэд машинд дайруулах, гэмтэх, амь насаа алдах харамсалтай осол  өнгөрсөн жилүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн”  гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *