Т.Аюурсайхан: Би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй

Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр/2023.08.30/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан холбогдсон хэргийнхээ талаар ярилаа.

Тэрбээр “Би нүүрсний хэрэгт ямар ч холбоогүй. Энэ тухай өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан. Өнгөрсөн бүх хугацаанд эх орон, иргэдийн эрх ашгийн талд хатуу зогсож, зоригтой үйл ажиллагаа явуулсан. Үүний улмаас олон хүний эрх ашгийг хөндөж, олон дайсантай болсон байна. Олон нийтийн сүлжээгээр намайг нүүрсний хулгайч мэтээр доромжилж, гүтгэж, хангалттай харлууллаа. Энэ асуудлыг зохион байгуулалттайгаар газар авхуулж, шүүхээр шийдүүлэхээс аргагүй нөхцөлд оруулж байна гэж ойлгосон.Өнгөрсөн хугацаанд нүүрснээс гадна авлига, албан тушаалын асуудлаар шалгуулахад ямар нэгэн асуудал гараагүй. Шүүх асуудлыг шударгаар шийднэ гэж итгэж байна. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг тавина.Нүүрсний хэрэг үнэн шударгаар илрээсэй” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *