Сайжруулсан шахмал түлшний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх үүргийг Эрчим хүчний сайдад даалгажээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр төрийн ордонд боллоо.

Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх талаар хийсэн судалгаа, шинжилгээ, тооцооллын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.

Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор энэ оны 2-4 дүгээр сард “Тавантолгой түлш” ХХК, төр, хувийн хэвшлийн лабораториудад  хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрлэлийн туршилт, галлагаа, асаагчийн  лабораторийн, практик туршилт, үйлдвэрлэсэн түлш болон асаагчийг лабораторийн шинжилгээ хийж холбогдох үнэлэлт, дүгнэлт гаргах ажлуудыг зохион байгуулжээ.

Мөн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахыг Эрчим хүчний сайдад даалгажээ.

Хагас кокс буюу боловсруулсан бүтээгдэхүүн ашигласнаар тоосонцор нь 124мкг/м3-ээс 67.5мкг/м3 буюу 45 хувиар буурна. Энэ нь “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4585:2007 стандартын дагуу тоосонцор болон хүхэрлэг хийн хэмжээ “51-100 хэвийн” түвшинд хүрэхээр байгааг Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *