Австралийн их сургуульд хэрхэн тэтгэлэгтэй суралцах вэ?

Австрали Улсын Засгийн газрын Худалдаа хөрөнгө оруулалтын газар 12 дахь жилдээ “Австралийн Боловсролын Үзэсгэлэн 2023” арга хэмжээг есдүгээр сарын 16-нд Шангри-ла зочид буудалд 12:00 цагаас 18:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

“Study Australia” Австралийн Боловсролын Үзэсгэлэнд оролцохын тулд та дараах линк дээр austrade.eventsair.com/study-australia-education-fair дарж, бүртгүүлэх шаардлагатай. Арга хэмжээ үнэ төлбөргүй бөгөөд гол нь та заавал бүртгүүлсэн байх шаардлагатай аж.

Уламжлал ёсоор, үзэсгэлэнгийн үеэр англи хэлний курс, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, их, дээд сургууль гэх мэт бүх шатны боловсролын байгууллагуудын эрх бүхий төлөөлөгчид Австралид суралцахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөс гадна Австралийн их, дээд сургуулиудад хэрхэн тэтгэлгээр суралцах тухай хамгийн үнэн зөв мэдээллийг найдвартай эх үүсвэрүүдээс авах боломжтой.

Дэлхийн шилдэг сургуулиудын олонх нь байдаг Австралид суралцаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боловсрол эзэмшиж, ирээдүйгээ баталгаажуулахад хэрэгтэй мэдээллээ нэг дороос олж авч, зөв сонголт хийхэд тань “Австралийн Боловсролын Үзэсгэлэн 2023” тусална.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments