Х.Тамир: 65 их, дээд сургуулийг чансаагаар нь жагсаана
“2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл” сэдвээр холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Энэ үеэр БШУЯ-ны Дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Х.Тамир “27 дээд сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг зогсоосон. Өнөөдрийн байдлаар 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. 22 сургуульд албан шаардлага хүргүүлсэн. Энэ ажлынхаа мөрөөр есдүгээр сарын 1-нээс эхлээд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулна. 65 их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг тогтоох ажил үргэлжилж байна. Есдүгээр сард багтаан үр дүнг нь олон нийтэд нээлттэй зарлана. Ямар сургууль хамгийн өндөр эрэмбэтэй ямар нь хамгийн муу байна вэ гэдэг нь ил болно. 100-аас доош оноо авсан сургуулиудад чанарын хяналт хийнэ” гэв.