Залуу малчдад зориулан сургалтын хөтөлбөр боловсруулжээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Залуу малчдын сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гүйцэтгэсэн Залуу малчин сургалтын хөтөлбөрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд өнөөдөр гардуулан өгчээ.
Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Увс, Хөвсгөл аймгийн 74 сум тус бүрээс нийгмийн идэвх, манлайлал сайтай 22-35 насны залуу малчныг сонгон шалгаруулж, тэдний оролцоотой сургалтын хэрэгцээг тодорхойлон чадамжийн есөн нэгжтэй “Залуу малчин” сургалтын хөтөлбөрийг боловсруулах, турших ажлуудыг 2022 онд гүйцэтгэсэн.