Дархлаажуулалтыг түргэсгэх зорилгоор хөл хорио тогтоосон ч ЯАГААД вакциныг ХОЙШ ТАВИВ
Өнөөдрөөс/2021.04.10/ эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж 15 хоног хатуу хөл хорио тогтоосон.
Хөл хорио яг эхлэхтэй зэрэгцэн өчигдөр /2021.04.09/-ний шөнө 22 цагт ЭМЯ-наас дархлаажуулалтын ажлаа 15 хоног зогсооно гэх шийдвэр гаргасан. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөл хориог тогтоох шийдвэрийн талаар хэлэхдээ “Вакцинжуулалтыг үр дүнтэй болгохын тулд дархлаажуулалтын ажлын хурдыг нэмж иргэдээ вакцинжуулах ажлыг түргэсгэх зорилготой” гэж хэлсэн.
Дархлаажуулалтыг эрчимжүүлнэ гэж хөл хорио тогтоочхоод яагаад энэ хугацаанд зогсоох шийдвэр гаргав? Вакцины нөөц дууссан уу аль эсвэл өөр асуудал үүссэн үү?
Астразенекагийн вакцины хувьд 7-12 долоо хоногийн дараагаас 2 дахь тунгаа хийх зөвлөмжтэй. Харин Синофармын вакцины 2 дахь тунг 28 хоногийн дараа хийлгэнэ гэж ЭМЯ-наас мэдэгдсэн. Иргэд 2 дахь тунгаа хэзээ хийлгэхээ мэдэхгүй гайхаж, эргэлзэж байна. Энэ асуудал дээр Засгийн газар, ЭМЯ иргэдэд тодорхой мэдээлэл өгч тайлбарлах хэрэгтэй байна.