Л.Энх-Амгалан: 45-аас дээш хүүхэдтэй ангийн багш нар туслахтай ажиллана
Энэ хичээлийн жилд бага ангийн багш нар туслах багштай ажиллана.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудад энэ жилээс эхлээд нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахыг хориглож байгаа. Нэг ангид 50-60 хүүхэд суралцахаар сурлагын чанарын асуудал маш хүнд. Гэхдээ 45-аас дээш хүүхэдтэй бүлгүүдэд багшийн туслах ажиллуулахаар санхүүжилтийг нь шийдсэн” гэжээ.