СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тогтоол усанд живж амиа алджээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай” тогтсон тогтоол усанд 3 хүн сэлж байгаад 1 хүн нь живсэн тухай дуудлагыг 8 сарын 31-ны өдрийн 17:16 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид иргэн Г /29 настай, эрэгтэй/-ын цогцсыг 5 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ