Б.Жавхлан: “Аqua garden” барилгын хохиролд төсвөөс нэг мөнгө ч гарахгүй
Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Aqua garden хотхонд орон сууц захиалсан 500 айлын хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр шийдэж таарна байх” хэмээн өнгөрсөн долоо хоногт тус компанид хүргүүлсэн шийдвэрийг танилцуулах үеэрээ хэлсэн байдаг.
Уг асуудалд Сангийн сайд Б.Жавхлан өөрийн цахим хуудсаараа дамжуулж, байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Төрийн хариуцлагатай албан тушаалтан ингэж амны зоргоороо ийм мэдэгдэл хийж болдоггүй юм. Тэр тусмаа төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр … Нийслэлийн албан ёсны байр суурь биш гэж үзье. Төсөв батлах онцгой эрх зөвхөн УИХ-д байдаг юм. Төрийн мөнгө гэж байдаггүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг сануулъя. ХОХИРОЛД ТӨСВӨӨС НЭГ МӨНГӨ Ч ГАРАХГҮЙ” гэжээ.