Д.Оюунхорол: НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх хурлыг зохион байгуулах танхим Монголд байхгүй

Монгол Улсад 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын талуудын 17 дугаар бага хурал COP17 болно. Одоогоор уг хуралд гаднын 180 гаруй орноос өндөр дээд хэмжээний зочид, холбогдох албаны 5000-7000 төлөөлөгч ирэх төлөвтэй байгаа аж.

Зочдыг хүлээн авах байр савны багтаамжийн талаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол “НҮБ-ын олон улсын хурал хийхэд 1000 хүний суудалтай хоёр танхим, 200-300 хүн хурал хийх хүчин чадалтай 10 танхим байх шаардлагатай.Одоогийн байдлаар энэ хэмжээний байгууламж Монгол Улсад байхгүй. Иймд уг хурлыг угтаж олон улсын стандартад нийцсэн байгууламжийг Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулах боломжтой” гэв.

Уг хурлыг зохион байгуулснаар байгаль орчны бохирдол, эсвэл уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөөлж буй улс орнууд тодорхой хөрөнгө оруулалтыг үүрэг амлалтаараа хийдэг ба бид эдгээрээс хөрөнгө босгож, асуудлаа шийдэх боломж нээгддэг байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *