Автомашины бүхээгт хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

 Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумЦөх багийн “Номт” гэдэг газар /Сүхбаатар сумаас зүүн хойд зүгт 10 км-т/ авто замын хажууд зогсож байсан бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж 1 хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлагыг 09.05-ны өдрийн 00:30 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 00:47 цагт очиход Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Сүхбаатар сумын чиглэлд зорчиж явсан  иргэн Т-ийн “Бонго” загварын автомашины араас мөн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан  иргэн Г-ийн “Приус-41” загварын автомашин мөргөж Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат иргэн  Г/43 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *