Их, дээд сургуулиудад түшиглэн “Зөв эрчүүд” клуб байгуулахаар болжээ
Монгол улсын хэмжээнд нийт 145247 оюутан суралцаж байгаагаас эрэгтэй оюутны тоо ойролцоогоор 30 хувь буюу 56444 байна.
Өөрөөр хэлбэл дээд боловсрол эзэмшиж буй эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад маш цөөн байгааг эндээс харах боломжтой. Түүнчлэн оюутнуудын нийгмийн идэвх, олон нийтийн арга хэмжээнд оролцсон байдлаар нь харьцуулахад эмэгтэй оюутан, сурагчид илүү идэвхтэй байв.
Тиймээс эрэгтэй оюутнуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний өрсөлдөх чадварыг сайжруулах, зөв эр хүн байх уриалгыг дэвшүүлэн Боловсрол, шинжлэх ухааны яам, Жендэрийн үндэсний хороо, Монголын Залуучуудын Холбоо болон Зөв Эрчүүд НҮТББ хамтран 2023 оны есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон их, дээд сургуулиудын нэгдүгээр дамжааны эрэгтэй оюутнуудтай уулзалт хийж байна.
Улмаар их, дээд сургуулиудад түшиглэн “Зөв эрчүүд” клуб байгуулахаар болжээ.
Энэ уулзалт нь нэг удаагийн уулзалт хийж өнгөрөхөөс илүүтэйгээр цаашид энэ чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулах клубүүдийг их дээд сургууль тус бүрт байгуулж байгаа гэдгээрээ онцлог, ач холбогдолтой юм.Уулзалт хэлэлцүүлэгт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 18 их, дээд сургуулийн нэгдүгээр түвшний 3200 эрэгтэй оюутан оролцож байна.