Кайли Женнэр, Тимоти Шаламе нар үерхэж эхэлжээ
Залуухан тэрбумтан, гоо сайхны салбарын магнат Кайли Женнер, дэлхийн хамгийн сэтгэл татам эрэгтэй жүжигчдийн нэгт тооцогддог Тимоти Шаламе нар Бионсигийн Лос Анжелес хотноо болсон тоглолтын үеэр хосууд шиг ихэд дотно нялуурч байгаа бичлэг нь цацагджээ. Тэгвэл тэд үерхээд зургаан сар болж буй талаар тэдний ойрын эх сурвалж “PEOPLE” сэтгүүлд ярьсан байна.
Нэрээ нууцалсан энэ эх сурвалж “Үерхээд зургаан сар болж байгаа тэдний харилцаа хөгжилтэй сайхан байгаа ч төвөгтэй шатандаа яваа. Тимоти өөрсдийн хувийн амьдралаа эрхэмлэх ч Кайли хүүхдүүдээ нэн тэргүүнд тавих шаардлагатай болно.Гэхдээ тэд бие биедээ их таалагддаг” хэмээн ярьжээ.
Кайли Женнер 26 настай, хоёр хүүхэдтэй. Харин Тимоти Шаламе 27 настай.
Эх сурвалж: People
Б.ДОЛЖИНЖАВ