Ослын улмаас машины бүхээгт хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт машины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр шөнө 00:30 цагт иржээ. Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын Цөх багийн “Номт” гэдэг газар авто замын хажууд зогсож байсан бага оврын ачааны автомашины /Бонго/ араас суудлын автомашин /Приус/ мөргөснөөс ийм хэрэг гарсан байна.

Энэхүү ослын улмаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат иргэн Г/43 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *