Цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт хамаарахгүй

Өчигдөр буюу есдүгээр сарын 5-ны Нийслэлийн Засаг даргын захирамжаар цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт хамаарахгүй болжээ.

Тодруулбал, журамд нэмэлтээр оруулсан захирамжид Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам”-ын 1.2 дахь хэсгийн “албан ажлын” гэсний дараа “цахилгаан тэжээлийн” гэж нэмж, энэхүү захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт даалгасан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *