|

Монголын шигшээ багийн хөвгүүд Макаогийн шигшээ багийг 5-0 харьцаатай хожлоо

Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны 15 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Чиндао хотод есдүгээр сарын 1-нд эхэлсэн. Одоогоор хэсгийн сүүлийн тоглолтууд үргэлжилж буй бөгөөд Монголын шигшээ баг ээлжит тоглолтоо Хятадын Макаогийн шигшээ багтай хийж 5-0 харьцаатай ялалт байгуулсан юм.

Хожил байгуулснаар манай улсын шигшээ багийн хөвгүүд “А” хэсэгт 2 хожил 2 хожигдолтойгоор 6 оноотойгоор гуравдугаар байрт бичигдлээ.

Ингэснээр Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны 15 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрын төлөөх тоглолтыг “B” хэсгийн гуравдугаар байрт орсон Хонгконгийн шигшээ багтай есдүгээр сарын 7-ны өдөр 15.00 цагаас хийх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *