|

Г.Ган-Очир: Х.Нямбаатар сайд намайг гүтгэж, Францын шоронд хорьж байна

Франц улсын шоронд хоригдож буй иргэн Г.Ган-Очир цахимаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар намайг гүтгэж байна. Хууль бусаар яллаж, шоронд хорьж байгаа. Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас надтай ирж уулзсан. Францын улсын шүүх болон прокурорт хандаж, тэд асуулга тавьсан. Шүүхийн тогтоолыг нь гардуулж өгөхийг шаардсан. Ямар үндэслэлээр хорьж буй шүүхийн шийдвэр байхгүй. Тэдний зүгээс намайг удахгүй Монголд удахгүй хүлээлгэж өгнө ч гэсэн хариу хэлж байгаа.
Намайг худлаа яриад байна гэж хүмүүс хэлж байна. Надад ирж байгаа захиа, утасны яриаг байнга шалгадаг. Миний хувьд бие, сэтгэл санааны байдал дордсон. Францын хууль хүчний байгууллагууд миний эрхийг зөрчиж, үнэхээр хүнлэг бус хандаж байна. Таван сарын турш гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадаагүй. Ахыг маань нас барснаас хойш сарын дараа хүмүүстэй холбоо барих боломж олгож, утас өгсөн.
Өөрийнхөө хүсэлтээр Францын шоронд хоригдож байгаа гэсэн бичиг хийж өгөхийг надаас шаардсан. Тухайн албан тушаалтныг сая наймдугаар сарын 23-нд чөлөөлсөн” хэмээлээ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *