Ж.Ганбаатар: Халзанбүргэдэйн ордод зөрчил илэрсэн тул үйл ажиллагааг зогсоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар танилцууллаа. 

Тэрбээр, Өнөөдөр Засгийн газрын шийдвэрээр Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзанбүрэгтэй ордод хамаарах хоёр тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжийн дагуу судалж, иргэдтэй зөвлөлдөж шийдвэрлэж, арга хэмжээ авахыг УУХҮЯ болон БОАЖЯ-нд үүрэг болголоо. Энэ ордын талаар товч мэдээлэл өгвөл, тус орд нь Ховд аймгийн Мянгат суманд оршдог. Нийт хоёр тусгай зөвшөөрөлтэй. Тусгай зөвшөөрлийг анх 2001, 2004 онд олгосон.

Монгол Улсын хувьд нийт гурван сая тонн газрын ховор элементийн нөөцтэй гэдэг бол бараг 30 гаруй хувь нь Халзанбүрэгтэй ордод хамаардаг. Тиймээс том хэмжээний орд гэж ойлгож болно. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр дотоод хяналт шалгалт явуулж энэ уурхайн үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт гарсан.

Байгаль орчны менежментийн үнэлгээг салбар яамаар батлуулаагүй,

Бусад холбогдох зөрчлүүд тогтоогдсон.

Хэдийгээр акт тавигдсан ч тухайн уурхайн үйл ажиллагаа үргэлжлээд явж байсан учир Засгийн газрын тогтоол ийнхүү гарч байна. Үйл ажиллагааг нь түр зогсоосон гэдэг нь лиценз цуцалж байгаа гэсэн үг биш. Зөрчлүүдийн хувьд Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацраг идэвхт ашигт малтмал хайх, эхлүүлэх үедээ цацрагийн идэвхийн улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөл аваагүй. Мөн хайгуулын үйл ажиллагаанд шаардагдах усыг Ховд голоос зөөврөөр ашиглахаар аймгийн байгаль орчны газраас дүгнэлт гаргуулж гэрээ байгуулсан боловч талбай дээр гүний ус ашигласан байх магадлалтай” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *