Х.Нямбаатар: 10, 11 дүгээр сард нүүрсний сонсголыг явуулахаар төлөвлөж байна

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Нүүрсний сонсгол”-ыг зохион байгуулах түр хороог ахлахаар болсон. Тэрбээр “Нүүрсний сонсгол”-ын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр, “Бид өнгөрсөн долоо хоногт хуралдаад хянан шалгагч, шинжээч томилохоор мэргэшсэн судлаачдыг судалсан. Өнөөдөр шинжээчээр томилох уул уурхайн салбарын мэргэшсэн инженерүүдийг судлаад дуусч байна. Мөн хууль эрх зүйн талаар мэргэшсэн шинжээчдийн нэрс болон хянан шалгагчдын нэрс гарч ирлээ.

Ирц бүрдвэл шинжээч хянан шалгагч нарыг томилох асуудал яригдана. Маргааш ирц бүрдвэл түр хороог хуралдуулна. Ирц бүрдэхгүй бол ирэх долоо хоногт түр хороог хуралдуулж, хянан шалгагч, шинжээч нараа томилно. УИХ-аас батлагдсан хяналт шалгалт явуулах хүрээ хязгаарын дотор шинжээч нар нотлох баримт цуглуулах, шинжлэн судлах ажлууд руу орно. Бид 10, 11 дүгээр сард нүүрсний сонсголыг явуулахаар төлөвлөж байна. УИХ-ын батлагдсан тогттоолд дурдагдсан хүрээ хязгаарын дотор нүүрсний сонсгол явагдана.  Хууль хяналтын байгууллагуудад тодорхой бичиг хүргүүлэхээр бэлдэж байгаа. Нүүрсний эрүүгийн хэрэгт шалгагдаж, шүүх рүү шилжээд байгаад зарим хүнээс мэдүүлэг, мэдээлэл авч гэрчээр асууя гэсэн бодолтой ажиллаж байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *