117 дугаар сургуулийн ойролцоох гүүрийг ирэх долоо хоногоос засварлана
Нийслэл хотод үерийн улмаас нурж, эвдрэл үүссэн гүүрнүүд байгаа эсэх тэдгээрийн засварын талаар Нийслэлийн замын хөгжлийн газраас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
Одоогоор гол гудамж замуудын гүүрний арчлалт засварын ажлууд хийгдэж байгаа бөгөөд үерийн улмаас гэмтсэн гүүрэн байгууламж байхгүй байгаа юм байна.
Гэхдээ Чингэлтэй дүүрэг, Салхитад байрлах 117 дугаар сургуулийн харалдаа байдаг гүүрийг үерээс хойш засварлаагүй байгаа учир ойролцоо амьдардаг иргэд эвдэрсэн гүүрээр зорчиж байгаа нь эрсдэл үүсгээд байгаа юм.Энэ талаар тухайн дүүргээс тодруулахад “Гүүрийг засах зураг төслийг хийгээд дууссан. Ирэх долоо хоногоос засварлана” гэв.