ЕБС-ийн элсэлт, бүртгэлийн үйл явцыг АТГ хянажээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 1-ний өдрүүдэд төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний 2023 оны эхний хагас жилийн хэрэгжилтэд үнэлгээ хийжээ.

Энэ ажлын хүрээнд Эдийн засаг хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Татварын ерөнхий газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй, Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын тайланг тус тус үнэллээ.

Өнгөрсөн долоо хоногт “Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлын удирдамж”-ын дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18, 52 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 14, 21, 33, 84 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1, 3, 6, 31 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 5,17, 24, 23 дугаар сургуульд сургуулийн элсэлтийн явцыг хянасан байна.

Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй, Өнөр цогцолбор сургууль, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 38, 93 дугаар сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн бүртгэлийн үйл ажиллагааг хянаж, тандалт судалгаа хийв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *