Ууланд бүгэж буй цэргийн ээж хүүтэйгээ уулзахаар очиж явна

Өнгөрсөн хоногуудад олныг сэртхийлгэж, анхаарлын төвд буй сэдэв бол 19 настай хоёр цэрэг харуулын даргаа буудан хөнөөж, замын айлаас мотоцикл дээрэмдэн аваад, армиас оргосон гэх мэдээ байсан билээ.

Гэвч зам зуур таарсан айлын хүмүүс “Эрэлд яваа цэргүүд юм байх гэж бодсон. Дээрэмдэж, дарамталж аваагүй. Буцааж авч ирнэ гэсэн тул мотоцикл өгөөд явуулсан” гэж мэдүүлжээ.

Тэдгээр хоёр цэргийн нэг нь армиас хальшран, мятрах хүү биш бөгөөд бөх барилддаг,өөрийн хүслээр армийн алба хашина хэмээн баяртай хөөрттэй явсан нэгэн хэмээн гэрийнхэн нь бачимдан ярьж суугаа билээ.

Сүүлийн удаа ээж рүүгээ залгахдаа “Сүүлийн удаа тантай ярьж байна, дарга ч ирлээ” хэмээгээд утсаа салгасан бөгөөд түүнийг айж сандарсандаа, шаналсандаа дахин буун дуу гаргаж эсхүл өөрийн амь насыг хорлох вий гэж ээж нь зовж байгаа хэмээлээ.

Тиймдээ ч хүүтэйгээ уулзна хэмээн Говь-Алтайг зориод байгаа бөгөөд сэтгэлийг нь зөөллөн, амрааж, хөтлөөд ирэх найдлага тавьж байгаа бололтой.

“Сүүлийн үеүдэд элдэв дансаар эцэг эхээсээ мөнгө нэхэж эхэлсэн тэрээр тамхи татаж, архи уудаггүй, тохитой томоотой нэгэн байсан, зүгээр байсан хүүг минь цэргийн алба яагаад хаячхав даа” хэмээн тухайн цэргийн аав ихэд шаналан бачимдаж сууна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *