Шинээр 831 тохиолдол илэрч, 2 хүн нас барлаа
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 831 тохиолдол шинээр батлаглаж, 2 хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Нас барсан 2 хүний нэг нь 91 настай, хоёр уушгиндаа хатгалгаатай эмэгтэй байсан бол нөгөө нь 39 настай, хорт хавдартай иргэн байсан бөгөөд 4 дүгээр сарын 7-нд халдвар илэрч, үндсэн онош буюу хавдрын улмаас нас баржээ.
Сүүлийн 24 цагт илэрсэн халдварын 214 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн нь гэрийн нөхцөлд эмчилгээ авч байна гэлээ.