Эрчим хүчний хэмнэлттэй, Имартын шинэ салбарын нээлт өнөөдөр болно

Имартын дөрөв дэх салбарыг Баянгол дүүрэг, 10 дугаар хороололд нээхэд бэлэн болжээ. Салбарын нээлт есдүгээр сарын 7-нд буюу өнөөдөр болно.  Нийт 31 мянган м.кв талбайтай, 80 гаруй Үйлчилгээний цэгтэй. Шинэ салбар ашиглалтад орсноор 500 гаруй ажлын байр бий болох юм.

Шинэ Имартын барилга эрчим хүч хэмнэнэ, саарал ус ашиглана

 “Скайхайпермаркет” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Имартын шинэ салбарын барилгаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй “А+” ангиллаар барьж ашиглалтад оруулжээ. Энэхүү барилгыг Европ технологиор барьсан бөгөөд барилгад ашиглаж буй гэрэл, хөргүүр зэрэг нь эрчим хүч хэмнэх зориулалттай аж.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *