Шуурхай: Салаан даргаа буудан зугтсан 2 цэргийг баривчиллаа
Салаан даргаа буудан хөнөөж, армиас оргоод байсан 2 цэргийг ууланд бүгэж байхад нь бүслэн, отож байсан билээ.
Тэгвэл өнөөдөр тэдний өөдөөс аав ээжийг нь явуулан, ямар нэгэн буун дуу дахин гаргалгүйгээр, бууг нь хаяулж, Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10:20 цагийн үед барьлаа.
Баривчлах явцад ямар нэгэн эрсдэл гараагүй, гэмтэж бэртсэн хүн байхгүй хэмээжээ.