Хятад улс төрийн албан хаагчдаа “iPhone” хэрэглэхийг хоригложээ

Хятадын төв Засгийн газар төрийн албан  хаагчдаа “iPhone” гар утас хэрэглэхийг хориглосон гэж “The Wall Street” сэтгүүл нэрээ нууцалсан эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Тус эх сурвалжийн мэдээлснээр Хятадын Засгийн газрын албан тушаалтнууд аль хэдийнэ  “iPhone” гар утас ашиглахаас татгалзаж эхэлжээ.

Гэхдээ Хятадын гадаад харилцааны яамнаас энэ талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна. Харин ажиглагчдын зүгээс үүнийг АНУ-д өгч байгаа хариу хэмээн үзэж байна. Учир нь Байдены Засгийн газар 2022 оны арваннэгдүгээр сард Хятадын “Huawei” болон  “ZTE” компанийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй хэмээн тус компаниудаас харилцаа холбооны тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдаж авахад хориг тавьсан билээ. Мөн АНУ-ын зарим хот Хятадын “TikTok” аппликейшнийг ч хэрэглэхийг хориглосон юм.

Ийн Хятадын Засгийн газрын энэ мэдээллийн дараа “Apple” компанийн хувьцаа дөрөв орчим хувиар буурсан нь энэ сарын хамгийн бага үзүүлэлт аж.

 Эх сурвалж:CNN

Б.ДОЛЖИНЖАВ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *