Лаосын Үндэсний Ассамблейн даргын айлчлалтай холбоотой дараах замуудыг хэсэгчлэн хаана

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан 2023 оны 09 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Зочны аюулгүй байдлыг хангаж, төрийн байгууллагуудтай хамтран төрийн тусгай хамгаалалтыг зохион байгуулна.

Иймд дээрх өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг хүндэтгэн биелүүлж, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Төрийн Тусгай Хамгаалалтын Газраас зөвлөлөө.

Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар Лаосын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихантай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханыг хүлээн авч уулзах хөтөлбөртэй байна.

Мөн уг айлчлалтай холбоотой дараах замуудыг хэсэгчлэн хаана. Үүнд:

– “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас “Чингисийн өргөн чөлөө”,

– “Наадамчдын гудамж”,

– “Энхтайваны өргөн чөлөө” орчмын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хугацаанд хаах тул иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, тухайн замаар зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *