Энэтхэг улс нэрээ “Бхарат” болгон өөрчлөхөөр болжээ

Энэтхэгийн Ерөнхийлөгч Дроупади Мурму “Их-20”-ийн уулзалтад оролцож байгаа зочдод оройн зоогний урилга илгээхдээ “Энэтхэгийн ерөнхийлөгч” биш “Бхаратын ерөнхийлөгч” хэмээн бичсэн нь томоохон маргаан үүсгээд байна.

Энэтхэгийн үндсэн хуулинд Энэтхэг, Бхарат хэмээх хоёр нэрний алийг нь ч ашиглаж болно хэмээн бичсэн байдаг ч олон улс Энэтхэг хэмээх нэрээр нь л сайн мэднэ.

Гэвч Ерөнхий сайд  Нарендра Моди болоод эрх баригч нам Энэтхэг гэдэг нэр нь колоничлол, боолчлолын бэлгэ тэмдэг хэмээн үзэж үүнийг үндсэн хуулинаас хасах ёстой гэсэн саналыг дэвшүүлжээ. Тэд улсынхаа нэрийг зөвхөн “Бхарат” болгон өөрчлөхөөр төлөвлөсөн байна.

Эх сурвалж:Aljazeera

Б.ДОЛЖИНЖАВ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *