Швед улс цахилгаан тамхины тусламжтайгаар тамхидалтын түвшинг 17 хувиас 5 хувь хүртэл бууруулж чаджээ

Стокгольм хотод болсон олон улсын судалгааны семинар дээр тамхины хор хөнөөлийг багасгах Швед улсын шинэлэг стратегийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан “Шведийн туршлага: Тамхигүй нийгмийн замын зураглал” илтгэлийг танилцуулав.

Энэхүү тайланг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, инновацыг дэмжих, архи, хоол хүнс, никотин, хар тамхины сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага болох HEALTH DIPLOMATS бэлтгэсэн байна.

Шведэд одоо хүн амын 5.6 хувь нь тамхи татдаг ч энэ жил гэхэд тус улс тамхи татдаг хүний тоо нийт хүн амын таван хувийн босгонд хүрнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тамхинаас татгалзах, тамхинаас урьдчилан сэргийлэх Европын сүлжээ (ENSP) нь 5% буюу түүнээс доош түвшинд хүрсэн бол тамхигүй улс гэж үздэг. Европын холбоо 2040 он гэхэд бүх гишүүн орнуудаа энэ босгонд хүрэх зорилт тавьсан байна. Харин эрэгтэй хүн амын 49% нь тамхи татдаг байсан Швед улс 17 жилийн өмнө энэхүү түүхэн амжилтад хүрсэн байдаг. Түүний амжилтын нууц юу вэ?

Сүүлийн хэдэн арван жилд Швед улс тамхины эсрэг уламжлалт арга хэмжээг Европын бусад орнуудтай бараг ижил түвшинд хэрэгжүүлсэн ч нэг чухал ялгаа бий – тус улс тамхинаас илүү хор хөнөөл багатай утаагүй хувилбарыг борлуулахад нээлттэй бөгөөд түүнийг эсрэг сурталчилгаа болон уг бүтээгдэхүүнийг хязгаарлахаас зайлсхийсэн явдал юм.

“Энэ бол тамхины хор хөнөөлийг багасгах хамгийн оновчтой хосолмол арга болсон юм. Аюулгүй тамхины бүтээгдэхүүн гэж байхгүй ч электрон тамхи нь уламжлалт шатдаг тамхинаас 95% бага хор хөнөөлтэй байдаг гэдгийг судалгаагаар нотолсон байдаг. Тамхичин хүн янжуур тамхи татахаас илүүтэйгээр хор хөнөөл багатай хувилбар руу шилжих нь дээр” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын эрүүл мэндийн зөвлөх болон ДЭМБ-ын нийгмийн эрүүл мэндийн зөвлөх, Делон Хуман хэлэв.

Тайлангийн дүгнэлтээс үзвэл, тамхинаас гарах уламжлалт аргуудыг хор хөнөөлийг бууруулах стратегитай хослуулсан Шведийн арга барилыг ашиглан Европын холбооны бусад орнууд ижил төстэй арга хэмжээ авбал ирэх арван жилд зөвхөн Европт гэхэд 3.5 сая хүний амийг аврах боломжтой.

Тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралтын дийлэнх нь шатамхай тамхины хорт утаа уушгинд орсноос үүдэлтэй гэж тайланд тэмдэглэжээ. Никотин нь донтуулдаг ч тамхинаас үүдэлтэй уушгины хорт хавдар, цус харвалт, уушгины архаг бөглөрөлт өвчин гэх мэт өвчнийг үүсгэдэггүй.

Илтгэл тавигчдын үзэж байгаагаар цахилгаан болон халаадаг тамхи хэр бага хор хөнөөлтэй болохыг нотлох баримт маш тодорхой байна. Жишээлбэл, Эзэн Хааны эмч нарын коллеж цахилгаан тамхины уураар удаан хугацаагаар амьсгалах нь эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл нь уламжлалт буюу янжуур тамхи татахаас үүдэлтэй хор хөнөөлийн 5% -иас хэтрэхгүй буюу янжуур тамхинаас цахилгаан тамхи нь 95 хувиар бага хор хөнөөлтэй гэж мэдэгджээ.

 Хор хөнөөлийг бууруулахад шинэлэг стратеги хэрэгжүүлснээр Швед улс ЕХ-ны бусад орнуудтай харьцуулахад тамхитай холбоотой өвчлөл хамгийн бага төдийгү тамхитай холбоотой өвчлөлөөр нас баралтын түвшин ЕХ-ны дунджаас 39.6% бага байна.

“Швед улс тамхины эсрэг маш амжилттай стратегитай бөгөөд үүнийг бусад улсуудад ч хэрэгжүүлэх ёстой” гэж илтгэгч, донтолтын судалгааны чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн профессор Карл Фагерстрем хэлэв.

Тайлангийн дүгнэлтээс үзвэл, тамхинаас гарах уламжлалт аргуудыг хор хөнөөлийг бууруулах стратегитай хослуулсан Шведийн арга барилыг ашиглан Европын холбооны бусад орнууд ижил төстэй арга хэмжээ авбал ирэх арван жилд зөвхөн Европт гэхэд 3.5 сая хүний амийг аврах боломжтой.

“Хэрэв олон улс Швед улс шиг эрэлт, нийлүүлэлтийг бууруулах арга хэмжээ авч, тамхичдад тамхинаас хор хөнөөл багатай хувилбар руу шилжих санхүүгийн хөшүүрэг өгдөг татварын ялгавартай хувь хэмжээг хэрэгжүүлбэл дэлхийд маш их ашиг тустай байх болно.”

Шведийн тамхины татварын стратеги нь пропорциональ онцгой албан татварт суурилдаг бөгөөд энэ нь тамхитай харьцуулахад өөр төрлийн тамхины эрсдэл их багаас нь хамааруулан тусгасан байдаг. 2022 оны 4-р сард Шведийн Сангийн сайд Микаэл Дамберг тамхи, никотины татварыг “бүтээгдэхүүний эрсдэлийн түвшин дээр татвар ногдуулдаг” байдлаар тогтоосон гэж мэдэгджээ. “Тиймээс “эрүүл мэндэд илүү хор хөнөөлтэй гэж үздэг бүтээгдэхүүн нь илүү эрсдэлтэй бөгөөд илүү их татвар ногдуулдаг.”

Шведэд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар халаадаг тамхины онцгой албан татварын хувь хэмжээ нь янжуур тамхинд ногдуулсан онцгой албан татварын хувь хэмжээний дөнгөж 36 хувийг эзэлж байна. Никотины онцгой албан татварын хамгийн бага хувь хэмжээ нь тамхины онцгой албан татварын 8% байна. Тамхины хор хөнөөл багатай хувилбарууд нь уламжлалт янжуур тамхинаас илүү хямд байдаг бөгөөд энэ нь тамхи татдаг хүмүүсийг никотины хамгийн хортой хэлбэрээс татгалзуулахад түлхэц өгдөг.

“Эхлэлийн цэг болгон, Шведийн нэгэн адил тамхи татахаа зогсоохыг эрмэлзэж буй орнуудыг тамхинаас гарах боломжгүй эсвэл татгалзах хүсэлгүй насанд хүрсэн тамхичдад утаагүй тамхи татахыг зөвшөөрөх зэрэг хор хөнөөлийг бууруулах стратеги хэрэгжүүлэхийг уриалах ёстой” гэж тайланд дурджээ.

Бусад зөвлөмжүүд нь тамхи татдаг хүмүүст нотолгоонд суурилсан мэдээллээр хангах, тамхи татдаг хүмүүст тамхинаас хор хөнөөл багатай утаагүй хувилбар руу шилжих санхүүгийн хөшүүрэг өгдөг ялгаатай татваруудыг хэрэгжүүлэх зэрэг багтсан байна.

Эх сурвалж: https://www.euronews.com/next/2023/05/17/smoke-free-sweden-why-are-swedes-stubbing-out-their-cigarettes

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *