Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны зүүн, говийн бүсийн чуулган болж байна

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны зүүн, говийн бүсийн чуулган өнөөдөр Дорноговь аймагт эхэллээ. Тус чуулганд Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт 500 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.

СДМЭХ-ны аймгуудын салбар холбоодын бүсийн чуулганыг нээж, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрээр, Бүсийн чуулганаас гаргасан саналуудыг нэгтгэн, аймаг, орон нутгийн мөрийн хөтөлбөрт тусгах, Засгийн газрын хөгжлийн бодлогод заалт болон оруулахад анхаарч ажиллахаа СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа онцолж “Хөгжил хүн бүрд ээлтэй байх ёстой. Ээлтэй хөгжлийн бодлого гаргахад эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал” хэмээв.

Энэ жилийн бүсийн чуулган Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа -2050”, уг бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олны хүртээл болгох, түгээн дэлгэрүүлэх, 2024 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг угтсан бэлтгэл ажлын хүрээнд харилцан туршлага судлах, тогтвортой хөгжлийг дэмжих санал, санаачилгыг ажил хэрэг болгохоор зорьж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *