Хятадын Засгийн газар “iPhone”-ийг хориглоно гэсэн мэдээллийн дараа “Apple” компани 200 тэрбум доллар алджээ

Хятадын Засгийн газар төрийн албан хаагчид, төрийн өмчит компани, агентлагийн бүх ажилтныг “iPhone” гар утас хэрэглэхийг хориглохоор төлөвлөж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ мэдээллийн дараа “iPhone” гар утсыг үйлдвэрлэгч “Apple” компанийн хувьцаа гурав орчим хувиар буурч, хоёр өдрийн дотор 200 тэрбум ам.доллараа алджээ.

“Apple” компанийн тухайд Хятад улс бол хамгийн чухал худалдан авагчдийн нэг билээ. Тиймээс дээрх мэдэгдэл тус компанийн орлогод ихээр нөлөөлнө.

 Эх сурвалж:CNN

Б.ДОЛЖИНЖАВ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *